2. Механикжсан тээврийн хэрэгслийн ангилал

2.1. Механикжсан тээврийн хэрэгслийг доор дурдсанаар ангилна:

A – мотоцикл;
B – жолоочоос гадна наймаас илүүгүй хүний суудалтай, бүх жин нь 3500 кг-аас хэтрэхгүй автомашин (бүх жин нь 750 кг-аас ихгүй чиргүүлтэй);
C – “D” ангилалд хамаарагдахаас бусад бүх жин нь 3500 кг-аас их автомашин (бүх жин нь 750 кг-аас ихгүй чиргүүлтэй);
D – жолоочоос гадна наймаас илүү хүний суудалтай, хүн тээвэрлэхэд зориулсан автомашин (бүх жин нь 750 кг-аас ихгүй чиргүүлтэй);
BE – бүх жин нь 750 кг-аас илүү чиргүүлтэй “B” ангиллын автомашин;
CE – бүх жин нь 750 кг-аас илүү чиргүүлтэй “C” ангиллын автомашин;
DE – бүх жин нь 750 кг-аас илүү чиргүүлтэй “D” ангиллын автомашин болон угсраа автобус, угсраа троллейбус;
M – трактор, өөрөө явдаг машин механизм, тэдгээрийн чиргүүл буюу ажлын тоног төхөөрөмжтэй бүрэлдэхүүн.

© 2025 он. Mongolian Driving Licence. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency